Зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын
нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1-+4 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
+4-+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсгээр +13-+18 градус, бусад нутгаар +7-+12 градус дулаан байна.