УВС: Малчдын нүүдлийн замд штаб ажиллуулан төрийн үйлчилгээг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-04 15:40:50

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын ЗДТГ-аас Увс нуурын хөвөө чиглэлд хаваржихаар нүүдэллэж буй малчдынхаа замд 17 дахь жилдээ штаб ажиллуулан төрийн үйлчилгээг үзүүлж байна.


Өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн Холбоо багийн штабыг Бургастайн амны усанд, Орлого багийн штабыг Бургастайд тус тус гаргажээ. Малчдын нүүдлийн замд үйлчлэх штабт сумын ЗДТГ-ын албан хаагчид ээлжээр ажиллахаас гадна багийн Засаг дарга, хүний эмч, сахиул нар мөн багтжээ.


Штаб нь нүүдлээр яваа айл өрх, иргэдийн санаа бодлыг сонсож, тэдэнд халуун хоол, цай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхээс гадна нэг малчин өрхөд 2 уут нүүрс, 1 уут мод үнэгүй олгож, мөн үнийн хувьд хямдралтай өвс, тэжээлээр үйлчилж байна.  


Өмнөговь сумын Засаг дарга Ш.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүс өчигдөр нүүдлийн штабын үйл ажиллагаатай танилцаж, малчдын санал сэтгэгдлийг сонссон байна. 



関連ニュース