Арц богдын өвөр хоолойгоор салхи секундэд 12-14 метр хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн
баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд
5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14
метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс,
Байдраг голын хөндийгөөр +1-+6 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр +15-+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн
сав газраар +12-+17 градус, бусад нутгаар +8-+13 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхааруулжээ.