Баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойгуур бороо, цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи баруун
аймгуудын нутгаар баруун хойноос, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул,
Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуургатай.
Завханы хойд
болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи
секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга
шуурна.
Дархадын хотгор
болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр
-4-+1 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс,
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +3-+8 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16-+21 градус, бусад нутгаар +9-+14
градус дулаан байна.
Нутгийн төв
хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар цас орж,
цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга
шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт
үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.