Сурагчдын дунд “Архангай аймгийн тогтвортой хөгжил” төслийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 16:33:38

“Тогтвортой хөгжлийн боловсрол-2030”-төсөлд хамрагдаж байгаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-4 дүгээр болон спортын төрөлжсөн сургуулиудын сурагчдын дунд “Архангай аймгийн тогтвортой хөгжил”-сэдвээр төслийн уралдаан зарлажээ.

Уг төслийн уралдааныг Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран  санхүүжүүлж байгаа юм байна. “Хүмүүн” цогцолборын  лаборатори нэгдүгээр сургуулийн 6-11 дүгээр ангийн сурагчид багш нарынхаа удирдлаган дор хэдийн төслөө бичиж эхэлжээ.

Энэ тухай ”Багш эцэг эхчүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн ахмад багш М.Шагдарсүрэн мэдээллээ.

Л.Булган

関連ニュース