УВС: Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-27 12:48:10

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сагил сумын уугуул Х.Энхтуяагийн санаачилгаар “Найдвар түгээе” ТББ-аас Увс аймгийн 100 жилийн ойд зориулан Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.


Тодруулбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх зорилгоор эх барих, нярайн чиглэлийн 17 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хандивласан байна.


Тус байгууллага нь өмнө нь Увс аймгийн Тэс, Сагил, Түргэн сумын ЭМТ-д эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж байжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 онд тоног төхөөрөмж хандивлажээ. Тэгвэл энэ удаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, улмаар ийнхүү хүлээлгэн өглөө.

関連ニュース