УВС: Хээлтэгч малын 77.5 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-30 13:02:06

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 1 300 328 хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 30-ны байдлаар 77.5 хувь нь буюу 1 007 871 хээлтэгч мал төллөөд байна.


Тодруулбал, ингэ 3530, гүү 28 638, үнээ 59 601, хонь 488 791, ямаа 413 736 төллөж, гарсан төлийн 95.7 хувь нь бойжиж байна.


Үүнээс ботго 3367, унага 28185, тугал 58742, хурга 485 500, ишиг 388 616 буюу нийт 964 410 толгой төл мал бойжиж байна. 


関連ニュース