Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, тал, хээрээр салхитай, сэрүүхэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 05 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн
зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун
хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч
ширүүснэ.
Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +16-+21
градус, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг,
говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20-+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр +29-+34 градус, бусад нутгаар +24-+29 градус
дулаан байна.