Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 09:46:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна.


Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд буй.


Үүнд, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд есдүгээр сарын 21-нийг хүртэл хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах бөгөөд энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллаж байгаа аж. 

関連ニュース