Говийн баруун өмнөд хэсгээр +40 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-26 10:02:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр +19-+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35-+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.

関連ニュース