Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 10:11:03

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, өнөөдөр сэрүүхэн байна.


Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 0-+5 градус, өдөртөө +17-+22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +16-+21 градус, өдөртөө +29-+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8-+13 градус, өдөртөө +21-+26 градус дулаан байна. Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх талаар ЦУОШГ-аас мэдээлэв.

 

 

関連ニュース