Хөвсгөлийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-18 08:58:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх аж. 


Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20-+25, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30-+35, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.


Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 20-нд, зүүн аймгуудын нутгаар 21-нд бороо үргэлжлэн орж, сэрүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлжээ.

関連ニュース