Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-28 11:30:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж,  ирэх сарын 8-ныг хүртэл И-Монголиа системээр хүлээн авна.


Энэ удаагийн бүртгэлд:

  • Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхдүүд
  • Түр оршин суугчийн хүүхдүүд хамрагдана.

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг энэ сарын 4-18 хүртэл хүлээн авсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх аж. Мөн И-Монголиа системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авах боломжтой юм.

 

 

関連ニュース