УВС: Агнуурын нөөц ашигласны төлбөрт 804 сая гаруй төгрөг төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-03 13:01:01

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 30-ны байдлаар агнуурын нөөц ашигласны төлбөрт 804 сая гаруй төгрөг төвлөрчээ.


Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд агнуурын нөөц ашигласны төлбөрт 735 сая гаруй төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч төлөвлөгөө 102 хувиар биелээд байна.


Тэрчлэн тусгай зориулалттай агнуурын дуудлага худалдааг энэ жил Увс аймагт зохион байгуулж, 7 угалз, 12 тэх, 8 халиун буга агнах эрх олгосон байна. Агнуурын дуудлага худалдаагаар 1 тэрбум 978 сая төгрөгийн орлого олж, аймгийн төсөвт төвлөрүүлжээ.


Ингэснээр агнуурын дуудлага худалдааны орлого, агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогод нийтдээ 2.7 тэрбум орчим төгрөгийг аймгийн хэмжээнд бүрдүүлээд байна.


Тусгай зориулалттай агнуурыг ихэвчлэн гадаадын иргэд хийдэг бөгөөд орон нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүд агнуурын дуудлага худалдаанд орж, ховор ан амьтан агнах эрх авч, улмаар гадаадын анчдад зуучилдаг ажээ.

 

 

関連ニュース