СЭЛЭНГЭ: Шилдэг өгүүллэгийн “Зохист аялгуу" ном уншигчдын гарт очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-07 14:17:45

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Зохист аялгуу” богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгүүдийг багтаасан “Зохист аялгуу” ном уншигчдын гарт очлоо.

 

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан, Монголын Зохиолчдын Эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь салбар хамтран 2023 оноос эхлэн аймгийнхаа 17 сум, 6 тосгоны ЕБС-ийн сурагчдын дунд “Зохист аялгуу” нэртэй богино өгүүллэгийн наадмыг зохион явуулж байгаа юм.

 

Ингээд 3 жилийнхээ босгон дээр тус яруу найргийн наадамд сойгдож тунасан өгүүллэгүүдийн дээжээс бүтсэн номыг хэвлүүлжээ.

 

Тус номонд Сэлэнгэ аймгийн 50 гаруй сурагчийн өгүүллэгүүд багтсан бөгөөд англи хэлээр хөрвүүлэн гаргаснаараа онцлог юм.  

関連ニュース