СЭЛЭНГЭ: Улсын үзлэгээр хангалттай сайн үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-21 07:47:36

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийг хангалттай сайн гэж дүгнэлээ.

 

Үзлэг шалгалтаар Сэлэнгэ аймгийн 2019-2025 он хүртэлх 6 жилийн үйл ажиллагааг шалгасан байна.

 

Мөн шалгалтын онцлог нь нийт төрийн албан хаагчдад архивын салбар ямар чухал болохыг, архив, албан хэрэг хөтлөлтийн ажил нь ганц архив, бичиг хэргийн ажилтны ажил биш гэдгийг ойлгуулсанд оршиж байв.

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”ийг АЕГ-ын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгууллаа.

 

Бүрэлдэхүүнд ТАЗ-ийн ажлын албаны сургалт, судалгааны газрын ахлах референт Л.Лхамжав, АЕГ-ын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга нар энэ сарын 16-19-ний өдрүүдэд ажиллалаа.

関連ニュース