Пак Гын Хэг ирэх долоо хоногоос байцааж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Найзтай нь холбоотой дуулиан шуугиантай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг прокуорууд энэ долоо хоногт байцаах хүсэлтэй байсан ч түүний өмгөөлөгч уг хүсэлтийг хүлээж авсангүй.
Пак Гын Хэг байцаах хугацааг хойшлуулж байгаатай холбоотойгоор тус улсын сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг дахин шаардлаа.
Түүний өмгөөлөгч пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “энэ хэрэгт холбогдох баримт бичигтэй танилцахад надад хугацаа хэрэгтэй байна. Прокурорууд ирэх долоо хоногоос Ерөнхийлөгч Пакийг байцааж болно” гэжээ.
Төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулагдсан сангуудын мөнгөнөөс завшсан зэрэг хэрэгт сэжиглэгдэж буй Чой Сүн Сил гэх эмэгтэй болон ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнд прокурорууд энэ ням гарагт яллах дүгнэлт үйлдэхээсээ өмнө Ерөнхийлөгч Пакийг байцаах төлөвлөгөөтэй байжээ. Чой овогт нь Пак Гын Хэгийн найз юм.
Өчигдөр тус улсын сөрөг хүчний гурван намын дарга нар уулзжээ. Тэд хэлэхдээ “бид хамтран ажиллаж, Пакийг огцрохыг шаардах кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж, хүмүүсийн гарын үсгийг цуглуулахаар тохиролцсон” гэв.
Г.Доржханд