СЭЛЭНГЭ: Сум орон нутгийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж буй энэ цаг үед сум орон нутгийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгсөн “Орон нутгийн хөгжил, анхаарах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтын үндсэн зорилго нь бүс,
аймаг, сумын бодлого, зорилт, шийдвэр болон урт, дунд, богино хугацааны
хөгжлийн бодлогын баримт бичгүүд түүний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэхэд чиглэжээ.
Уулзалтад
17 сумын Засаг дарга нар,
Засаг даргын Тамгын газрын дарга, төсвийн Ерөнхий нягтлан бодогч нар оролцлоо.
Уулзалтын хүрээнд сумдын дарга
нар өөрсдийн сумдын бодлого зорилт, хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудал,
2025 оны ажил, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд аймгийн
Засаг дарга сумдын удирдлагуудад хандаж, хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед
төсвийг үр өгөөжтэй зөв зарцуулж, өгсөн төсвийг үрчээд хоосон суух биш, өөрсдөө явж хөрөнгө оруулалтыг олдог байхыг сануулсан.
Мөн уулзалтын үеэр аймгийн ЗДТГ-ын
хэлтсийн дарга нар салбар бүрийн бодлого, хэрэгжилтийн явц, цаашид анхаарах
асуудлын талаарх мэдээллээ өгсөн юм.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, хууль хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгч, анхаарах асуудлуудыг мөн тодорхой хэлж өглөө.
Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ
аймгийн Засаг дарга, түүний удирдлагын багаас зохион байгууллаа.
Ulaanbaatar