ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны 65 жил” эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
08:00 цагт: Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно.
08:30 цагт: “Усны тухай ярилцъя” хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10:00 цагт: Казахстанд болсон олон улсын уралдаанд “Гран при” шагнал хүртсэн дуучин Ч.Мишээл “Чингис хаан” үндэсний музейн I давхрын кофе шопод хэвлэлийн хурал зохион байгуулна.
11:00 цагт: “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны 65 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байранд болно.
-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar