ХӨВСГӨЛ: Хатгалаас Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн автобусаар үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан, Хатгал тосгон-Улаанбаатар хот чиглэлд "Чингүнхурд транс" компани өнөөдрөөс эхлэн том оврын автобусаар үйлчилж эхэллээ.
Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хатгал тосгоны Хөвсгөл нуурыг зорих гадаад, дотоодын аялагч иргэд жил бүр нэмэгдсээр байна.
Аялагчдын өмнө тулгамддаг байсан нийтийн тээврийн асуудал шийдэгдэж өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан, ням гарагт том оврын автобусаар үйлчилж эхэллээ.
Энэ иргэд Улаанбаатар хотоос шууд Хөвсгөл нуурыг үзэх боломж бүрдэж байна. Мөн иргэд ая тухтай баталгаат унаагаар зорчсоноор аялал жуулчлалын улиралд гардаг зам тээврийн осол буурах зэрэг ач холбогдолтой юм.
Улаанбаатар хот буюу Драгон зорчигч тээврийн төвөөс "Чингүнхурд транс" компанийн том оврын автобус баасан, ням гарагт 10:00 цагаас Хатгал тосгоноос баасан, ням гарагт өглөөний 7 цаг 30 минутаас тогтмол нийтийн тээвэр явна.
Үнэ тариф том хүн 88400, хүүхэд 44200 төгрөгөөр зорчино.
Ulaanbaatar