ДОРНОД: Нэг литр ус 2 төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-15 18:52:17

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт нэг литр ус 2 төгрөгийн үнэтэй. Тус аймгийн хувьд 84 мянган хүн амтайгаас тал хувь нь аймгийн төвдөө оршин суудаг. Гэр хороололд 30 гаруй мянган өрх амьдарч, ус түгээх 35 байраар үйлчлүүлж байна. Ус түгээх байруудын 34 нь ухаалаг системд шилжсэнээр 24 цагийн турш картаар үйлчилж байгаа юм. Ус түгээх нэг байр өдөрт дунджаар таван тонн ус түгээдэг.  


Сонирхуулахад, Чойбалсан хотын нийт айл өрх хоногт 8 кВт, сард дунджаар 239 кВт, бусад 13 сумын цахилгааны сарын дундаж хэрэглээ 281 кВц гэж “ДБЭХС” ТӨХК-иас мэдээлэв. Харин Чойбалсан хотын нийт айл өрхөөс өдөрт 250 тонн хог хаягдал гарч байна.  

関連ニュース