ДОРНОД: Дашбалбар, Гурванзагал сум цагаанаар зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-12 16:48:53

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 4-18 см байна. Тодруулбал, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Цагаан-Овоо, Чойбалсан, Сэргэлэн, Халх гол сумын нутгаар цасны зузаан 9-18 см, дундаж нягт 0.09-0.24 г/см.куб байгаа юм.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд дүгнэлт хийж үзвэл, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух багийн нутгаар, Гурванзагал сумын Рашаант, Цагаанхошуу багийн нутгаар цагаанаар зудархуу байна. 


Ташрамд, Чойбалсан хотын агаарын чанарыг энэ сарын 10-ны 18.00 цагийн байдлаар хэмжиж үзэхэд бага бохирдолтой байна. Азотын давхар исэлт, хүхэрлэг хийн агууламж цэвэр гэж дүгнэжээ. 

関連ニュース