Чанар аюулгүйн шаардлага хангаагүй пиротехникийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-12 13:33:20

Шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан пиротехникийн хэрэгсэл импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд аймгийн МХГ-ын анхааруулга хүргүүллээ. 

“Пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглах хэрэгслийг /салют, бенгалийн гал, динамит зэрэг тэсэрч, дэлбэрэх төрлийн хэрэгсэл/ хэлдэг байна.

Сэрэмжлүүлэгт Худалдаа үйлчилгээний байгууллагуудад мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хоригложээ. Мөн шаардлагатай тохиолдолд пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг зөвлөж байна.

Мөн Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс Пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглолоо.

                                                                                                                Б.Мөнхзул

関連ニュース