Цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо байгуулагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-14 12:36:55

Архангай аймгийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар “Цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Аймгийн хэмжээний бүх цэцэрлэгийн эрхлэгч нарын шийдвэрээр долоон тэргүүлэгчтэйгээр байгуулагдсан энэ холбооны зорилго нь багш нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцуулах явдал юм.

Тус холбооноос санаачлан аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран цэцэрлэгийн удирдлагууд, багш нарыг сургуулийн өмнөх боловсролын /СӨБ-ын/ цөм хөтөлбөрийн бүсчилсэн сургалтад хамруулжээ. Багш нар сургалтын үр дүнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй, ур чадвараа нэмэгдүүлэх юм.

Сургалтад багшилсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх багш Н.Норжхорлоо Архангай аймгийн СӨБ олгодог багш нарын чадвар, цөм хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгааг онцлов.

Холбооноос энэ сургалтын үр дүнг хэлэлцэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийх юм байна. Мөн сум хоорондын цаашлаад аймаг, нийслэл, гадаад харилцаагаа хөгжүүлж, харилцан туршлага солилцох, СӨБ олгох цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах шат дараалсан ажлуудыг ч хийхээр төлөвлөжээ.

 О.Амарзаяа

関連ニュース