“Маркетингийн цогц сургалт” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-18 00:40:51

Дархан-Уул аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, “Бүтээлч Монгол залуу” клуб хамтарч хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хуралд Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, “Бүтээлч Монгол залуу клуб”-ын тэргүүн Б.Баттулга, НАМЗХ-ны дарга Т.Тулга, аймгийн ИТХ-ын “Хөгжил, төлөвлөлтийн бодлогын хорооны гишүүн Э.Мөнхжаргал нар оролцож мэдээлэл хийсэн юм.

“Бүтээлч Монгол залуу клуб”-ын тэргүүн Б.Баттулга: “Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны санаачлагыг дэмжиж аймгийн ИТХ, ЗДТГ, манай клуб хамтарч “Орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан маркетингийн цогц сургалт”-ыг явуулахаар зарлаад байна. Мөн энэ үеэр МҮМХ-ны салбар хороог тус аймагт үүсгэн байгуулах бол орон нутгийн бизнес эрхлэгчид болон маркетеруудыг салбарын мэдээллээр хангаж сургалт уулзалт зохион байгуулж орон нутгийн брэндийг дэмжих гол зорилготой юм” гэв.  

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

関連ニュース