Англи сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-21 00:31:09
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Англи хэлний үнэ төлбөргүй хичээлийг Төв аймгийн “Нар зөвийн нутаг” залуусын холбооноос зохион байгуулж байна.

Сургалт “Хүмүүн” цогцолбор сургуулийн ахлах сургуулийн байранд болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны нийтдээ 60 хүн хамрагдаад байна.

Энэ сарын 16-наас эхэлсэн сургалт  нийтдээ 45 хоног үргэлжлэх бөгөөд хамгийн гол нь үнэгүй сургалтаар дамжуулан залуусыг орчин үеийн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн, дэлхийн хэлээр ойлголцоход тус дөхөм болно гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Түүнчлэн "Нар зөвийн нутаг" залуусын холбоо нь суралцагчийг анги танхим болон сурах бичгээр хангах бөгөөд төгсөгчдөд анхан шатны мэдлэг олгож сертификат гардуулах юм.

Сонирхуулахад, хэрэв суралцагч гэрээг заасан журмыг дагаж мөрдөхгүйгээр хичээлийг шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш удаа таслах болон гэрийн даалгаврыг мөн удаа хийгээгүй ирсэн бол сургалтаас шууд хасагдах аж.

Т.Есүхэйтөмөр

関連ニュース