“Би эх орны цэрэг 2017” яруу найргийн тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Би эх орны цэрэг-2017” яруу найргийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнд 25 яруу найрагч шүлгээ ирүүлжээ.
Хүүхдүүдээс 1-р байранд 4-р сургуулийн сурагч Ч.Бямбадолгор, насанд хүрэгчдийн ангилалд 1-р байрыг ШШГА-ны ажилтан Н.Мөнгөнзаяа нар эзэлжээ.
Эх орны цэрэг яруу найргийн тэмцээнд оролцогчдын шүлгийг ном болгон гаргах санаачилгыг Архангай аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох гаргаж, шүлэг яруу найрагт дуртай хүүхдүүдэд зөвлөмж, аргазүй өгөх үүднээс номын сангийн дэргэд клуб ажиллуулахаар болжээ.
Тэмцээний удирдамжийг сумдын тамгын газарт хүргүүлдэг ч энэ жил сумдаас оролцоогүй байна.
Б.Гэрэлт-Од