Хангайн бүсийн волейболын аваргууд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-22 18:52:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооноос 2017 оны  идэрчүүдийн хангайн бүсийн аймгуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын 14 багийн 170 гаруй тамирчид оролцжээ.

Эрэгтэй баг тамирчдаас 1-р байрт Баянхонгор, 2-р байрт Хөвсгөл, 3-р байрт Архангай аймгийн багууд орсон бол эмэгтэй баг тамирчдаас 1-р байрт Баянхонгор, 2-р байрт Орхон аймгийн “Эрдэнэтийн од” баг, 3-р байрт Хөвсгөл аймгийн багууд орсон байна.

Энэ сарын 25-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болох бөгөөд Архангай аймгаас Б.Гончигзув, Ш.Дэлгэрдалай дасгалжуулагчтай хөвгүүдийн баг тамирчид оролцоно. Мөн Хангайн бүс болон баруун, төвийн, нийслэлийн, зүүн гэсэн бүсүүдээс гарсан нийт 32 багийн баг тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөх юм.  

 

関連ニュース