Усны хувцастай цаначид дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСОЧИ. /Sputnik/. Өнгө өнгийн усны хувцас өмссөн 1200 орчим хүн Оросын өмнөд нутгийн нэгэн цанын баазад цанаар гулган дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Энэ арга хэмжээ 2014 оны өвлийн Олимпыг зохион байгуулсан Сочи хотод өнгөрсөн бямба гарагт болсон байна.
Өнгөрсөн онд болсон үүнтэй адил арга хэмжээнд 1008 хүн оролцож байжээ. “Усны хувцастай хамгийн олон цаначин цанаар гулгасан” гэдэг үзүүлэлтээр тэд дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдэж байсан аж.
Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулагчид шинэ дээд амжилтаа бүртгүүлэхээр Гиннесийн дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг албаны хүмүүст ханджээ.
Г.Доржханд