"Гэр бүл хүүхэд, залуучуудын өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлага” зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, шинэчлэн найруулсан хуулиудыг практикт хэрэглэх арга зүйгээ тодорхойлж, хуулийг нэг мөр ойлгож нэр томъёоны тайлбарыг анхнаас нь нэг ойлголттой, салбар байгууллагуудын ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх зорилготой "Гэр бүл хүүхэд, залуучуудын өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлага" сэдэвт сургалт, зөвлөлгөөн зохион байгууллаа.
Үүнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Жаргалант сумын анхан шатны нэгжид ажиллаж буй үүрэг хүлээгчид Жаргалант сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, тус сумын 12 багийн нийгмийн ажилтан, Цагдаагийн газрын Хэсгийн байцаагч, Нийгмийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нийт 60 гаруй хүн оролцлоо.
Энэ удаагийн зөвлөлгөөнөөр хүүхдийн хөгжил хамгаалал, залуучуудын хөгжил оролцоо хийгээд гэр бүлийн төлөвшил, хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын арга зүй зэрэг олон талт сэдвээр шинэ мэдээллийг өгч, салбарын мэргэжилтнүүд ойлголтоо нэгтгэлээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм журам “Төрөөс хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого”, УИХ-д өргөн мэдүүлээд буй Ахмад настны тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн Гэр бүлийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд шуурхай чанартай хүргэх, хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөлгөөн ач холбогдолтой боллоо.
Хүн ам дундаа хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож тэр дундаа Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллагааг улам бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах, Анхан шатны нэгж бүр эрсдэлт бүлгийн гэр бүл болон хүүхдийн тоог гаргаж, тэднийг соён гэгээрүүлэх, хамгаалах арга хэмжээг авч ажиллах талаар дээрх байгууллагууд нэгдсэн ойлголттой болсон юм.
Уг зөвлөлгөөнийг зохион байгуулахад Ховд аймгийн гэр бүл, хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө санхүүгийн дэмжлэг үзүүлж байнга хамтран ажилладаг ДЗХовд ОНХХ-ийн хамт олон дэмжлэг үзүүлсэн байна.

А.Бямбасүрэн