Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ ХЗДХЯ-наас Захиргааны ерөнхий хуулийн дагуу Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах зорилготой хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 08-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Сургалтанд 17 сумын болон 91 багийн Засаг дарга нар, төр, захиргааны байгууллагын удирдлагууд, мэргэжилтэнгүүд, улсын бүртгэлийн байцаагч нараас бүрдсэн 200 гаруй хүн хамрагдсан юм.
Сургалтын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, шийдвэр гаргах ажиллагаа, хэм хэмжээний акт, захиргааны бусад үйл ажиллагаа, захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын тухай мэдээллийг сургалтад оролцогчдод хүргэлээ. Сургалтыг ХЗДХЯ-ны Захиргааны хэмжээний актын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, мэргэжилтэн Э.Сэлэнгэ, сургагч багш Д.Энхжаргал нар хариуцан явуулсан юм.
Уг сургалтын үр дүнд Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжиж, хуулийн үзэл баримтлал, үйлчлэх хүрээ, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны зарчимууд, захиргааны гэрээ, хэм хэмжээний акт, шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг сонсох, ЗХХА-ыг хянан бүртгэх ажиллагаа, гомдол гаргах журмын талаар гүнзгий мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.

А.Бямбасүрэн