“2017-Мод тарья” үзэсгэлэн худалдаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190-р тогтоолоор баталсан "Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр энэ жилийн хувьд 5-р сарын 13-ны өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг угтан Ховд аймгийн Байгаль орчны байгууллагууд энэ сарын 10-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөр"-лөг зохион байгууллаа.
Байгаль орчны харьяа байгууллагууд энэ өдөр "2017-МОД ТАРЬЯ" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, төрөл бүрийн модны тарихад бэлэн болгосон суулгац, хүлэмжинд үрслүүлсэн төрөл бүрийн цэгийн үзэсгэлэн гаргалаа.
Энэ жилийн модны суулгацын үзэсгэлэн худалдаанд байгаль орчны харьяа Аймгийн БОАЖГазар, Сум дундын ойн анги, Хар ус нуурын байгалийн цогцолбор газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг зургаан байгууллага, Ховд сафари, Үр жимс хоршоо зэрэг байгууллага аж ахуйн нэгж өөр өөрсдийн үрслүүлсэн мод, гоёлын мод, таримал цэцэг,төрөл бүрийн үр худалдалдав.
Үзэсгэлэнгээс мод тарих сонирхолтой байгууллага, хүмүүс энэ жил гоёлын мод агч,монос,гүйлс,хайлаас, гандий гар /өргөстэй/ мод,чацаргана, голт бор зэрэг модыг нэг ширхэгийг 3,0-6,0 мянган төгрөгөөр худалдаалж, хашаа орчиндоо гоёлын зориулалтаар тарихаар авч байв.
Ховд аймгийн хэмжээнд Сум дундын ойн ангийн ойн мэргэжилтэн У.Цэцгээгийн мэдээлснээр жилд 20,0-30,0 мянган мод тарьдаг гэж байв. Энэ хаврын мод тарилтаар Ховд сафари компани Дарви сумын Хүнхэрийн голд 10 га газар 6000 мод, Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгааллаттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нуурын хаяанд таван төрлийн 1920 мод тус тус тарьж мод тарих ажлыг эхлүүлээд байна.

А.Бямбасүрэн