Нягтлан бодогчид “Хямралыг хяналтаар хязгаарлах”-д суралцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монголын мэргэшсэн Нягтлан бодогчдын институтын Ховд салбар дөрөв дэх удаагаа аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран албан байгууллагын удирдлага, эрхлэгч, нягтлан бодогч нарт зориулсан “Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдэвт гишүүд дэмжигчдийн уулзалт, хэлэлцүүлэг нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлага, эрхлэгч, нягтлан бодогчдоос бүрдсэн 100 гаруй хүн оролцож аймгийн санхүүгийн бодлого, байгууллагын санхүүгийн тулгамдсан асуудлууд, үр ашигтай төсөв боловсруулах талаар харилцан санал солилцсон юм.
Тус уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь “Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдвийн хүрээнд албан байгууллагын үйл ажиллагааны үрэлгэн, чөлөөт зардлыг хянах, багасгах гарц шийдлийг олоход чиглэж байлаа.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Нармандах “Санхүүгийн хяналт шалгалт ба анхаарах асуудал” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт, Аудитын газрын үйл ажиллагааны мэдээлэл, нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл хүргэсэн юм. Үүнээс гадна Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтын Ховд салбар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм.
Мөн энэ үеэр аймгийн Татварын хэлтэсээс Татвар төлсөн мэргэшсэн нягтлан бодогч нарт зориулсан “Татварын баяр”-2017 сугалаат аяныг зохион байгууллаа. Уг аянд жил бүрийн 180 мянган төгрөгийн татвар төлсөн 73 мэргэшсэн нягтлан бодогч нар оролцож сугалаа бүрт азтан боллоо.
“Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийн үр дүнд оролцогчид санхүүгийн хяналт шалгалтын бүтэц, хэрэглэж буй хуулиуд, нийтлэг зөрчлүүд, санхүүгийн бүртгэл тооцоо, тайлан гаргах, төсвийн үр дүнтэй зарцуулалтыг хэрхэн хийх талаар бүрэн мэдээллийг авч, байгууллагын санхүүгийн зарцуулалтыг тогтворжуулах арга барилд суралцлаа.

А.Бямбасүрэн