Цагдаагийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг оновчтой хүргэх, шуурхай мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд мэдээлэх, өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор орон нутгийнхаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Цагдаагийн газраас орон нутгийнхаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай ингэж хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа нь анхных юм. Хоёр байгууллага хэн хэнийхээ ажлыг дэмжин үнэ болоод нөхцөл шаардлагын хувьд ч уян хатан ханджээ. Сүхбаатар аймагт хоёр телевиз, нэг сонин тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдний хувьд урьдчилан сэргийлэхээс гадна олон нийтийг соён гэгээрүүлэх мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн илүүтэй үзэгч, уншигчдын хүртээл болгох учиртай.
Тус аймгийн хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 107 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 58 хүн гэмтэж бэртсэн байна. Хэдийгээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс хоёроор буурсан боловч гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо өндөр байгаа юм. Тиймээс энэ бүх үзүүлэлтийг бууруулах, мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж гэмт хэргийн холбогдогч, золиос болох цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдлээс сэргийлэх нь энэхүү хамтран ажиллах гэрээний гол зорилго юм.

Т. Одончимэг