Иргэд өөрсдийн хүчээр амьдарч буй орчноо тохижуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ бол төрийн хийх ажил гээд заавал бусдыг хараад суух бус, харин өөрсдийн амьдарч буй орчин нөхцөлөө тохижуулж, засаж сайжруулах ажлыг иргэд санаачлан хийж эхэлжээ. Тэр дундаа зорилтот бүлгийн иргэд нэгдэн бүлэг байгуулж, улмаар гарын доорх материал ашиглан нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж байна.
Баруун-Урт сумын хэмжээнд зорилтот бүлгийн 89 өрхийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас хөгжүүлэхээр сонгожээ. Өрхүүдийг таван бүлэгт хуваасан байна. Эдгээр бүлгүүдээс хамгийн идэвхитэй нь “Хамтын хүч” бүлэг бөгөөд тэд тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бага дөрвөлж толгой буй нутгийнханы нэрлэдэгээр морьтой хөшөөн дээр өөрсдийн хүчээр цэцгийн мандал, хүүхдийн тоглоомын төв, хогийн сав, ширээ сандал зэргийг хийж байгаа нь энэ юм. Тэд сэтгэлээрээ нэгдэн, гарын доорх материал ашиглан энэ бүгдийг хийжээ.
Баруун-Урт сумын тавдугаар баг нь төвөөсөө алс, хамгийн зүүн захын баг. Тус багт оройн цагаар очоод салхилаад суучих газар, хүүхэд багачууд тоглож наадах газар хомс. Үүнийг ажигласан иргэд ийнхүү олон нийтэд чиглэсэн ажлаар бүлгийнхээ ажлыг үргэлжлүүлж байна. Тэд өмнө нь тус газрын хогийг түүж, их цэвэрлэгээ хийжээ.
Аймгийн ХХҮГ-аас жилийн эцэст дээрх бүлгүүдийн ажлыг дүгнэн, шагнаж урамшуулах юм байна.

Т. Одончимэг