Алтай таван богдын Найрамдал оргилд уулын спорт сонирхогчид амжилттай авиралт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын ноён оргилуудын нэг Алтай таван богдын Найрамдал оргилд Ховд аймгийн Цаст Алтай цогцолбор сургуулийн 1989 оны төгсөлтийн " Жаргалант уулчдын клуб " – ын уулчид авиралт хийсэн байна.
Далайн түвшнээс дээш 4100 гаруй метрийн өндөрт гарсан уулчид “Авга ач нар” ,”Хан жаргалант” компанийнхаа тугийг мандуулж, эр зориг гаргаж, их эрч хүч, энерги авч ирсэндээ сэтгэл дүүрэн байна.
Алтай таван богдод найз нөхдийнхөө хамт уулын авиралтад амжилттай оролцоод ирсэн уулын спорт сонирхогч Т.Баяртогтох “Миний хувьд уулын спортын бүх гайхамшиг, бас айдсыг мэдэрлээ. Мундаг бахархмаар спорт юмаа. Сүрлэг мөсөн голыг туулан, мундаг уулчидтай нэгдэн өөрийгөө ялсандаа баяртай байна” гэж ярилаа.
Уулчид монголынхоо сайхан сүрлэг, гайхам байгалийг биширч, дэлгэр зуны налгар сайхан өдрүүдийн амралтын нэгээхэн агшинг эх нутгийн гайхамшгаар аялж, алжаалаа тайлж чаджээ.
Манай улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богд Монголын хамгийн баруун цэг болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт оршдог. Сумын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь далайн түвшнээс 2500-3000 м өргөгдсөн мөнх цаст уул хадтай уулархаг нутаг юм.
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн зургаан мөнх цаст оргилууд байдаг. Хүйтэний оргил нь Монгол нутгийн хамгийн өндөр цэг 4374 метр.Тус уулчид мөнх цаст Найрамдал оргилд амжилттай авиралт хийжээ.

А.Бямбасүрэн