Агнуурын бүс нутгийн ан, амьтны тооллого хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Сүүлийн хоёр жилийн хугацаанд аргаль, янгир агнахыг хориглосон БОАЖЯ-ны сайдын тушаал гарч, цогцолбор газар жил бүр тооллого хийж байна. Энэ жил Ховд аймгийн БОАЖГ-аас агнуурын бүс нутгийн амьтны тооллого зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Аргаль, янгирыг агнах хориог тогтоосноор сүүлийн жилүүдэд тоо толгой өсөж, сөрөг хандлага багасаж байгаа талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд ярьж байна.
Агнах боломжтой хэдий ч агналт хийсэн тохиолдолд эдийн засгийн эргэлтэд оруулж, ан агнуурын зардлыг буцаан байгаль орчныг хамгаалахад зориулах ёстой гэнэ.
Мянган угалзатын байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай сумын нутагт оршдог. Энэхүү байгалийн цогцолборт газар юугаараа онцлог, юу нь гайхамшиг вэ гэвэл Монгол Алтайн нурууны төв ба зүүн хэв шинжийг хадгалсан олон уулсыг батгаасан байдаг.
2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор байгуулагдсан.2011 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор
Газар нутгийг нь өргөтгөсөн. Талбай нь 2,8 мян га-г эзэлдэг. Энэ цогцолбор газар байгуулагдахад чухалчлан авч үзсэн үндэслэл нь өндөр уулын экосистемийн цогц байдлыг хадгалан үлдэх, ялангуяа аргаль, хонь өсөн үржих тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд оршдог.Мянган угалзатын нуруу бол аргаль,хонины цөм нутаг. Угалзын сүрэг хэдэн зуун мянгаараа сүрэглэн байснаас “мянган угалз” хэмээн нэр зүүсэн гэдэг.
Аргаль хониноос гадна янгир ямаа,цоохор ирвэс,хадны суусар,алтай хойлог, эрээн хавиргат хахилаг гэхчлэн өндөр уулын амьтны аймаг оршино.
Аргаль хонь бол хэдэн арван жилийн турш агнахгүй байхаар хуулиар дархлуулсан.Монгол Улсын улаан номонд оруулсан,Олон улсын эрхзүйн баримт бичгээр хамгаалагдсан амьтан.Гэтэл мөнгөний ашиг сонирхол энэ хууль цаазыг даван гарч олон жил гадаадын анчдаар агнуулж ирснээс энэ зүйл амьтаны тоо толгой эрс хорогдсон. Одоо зуугаар сүрэглэх угалз байхгүй болсон.Ийм учир шалтгааны үүднээс зуугаар сүрэглэх аргаль, хонины байршлын голомт нутгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулахад хүргэжээ.

А.Бямбасүрэн