Мерси кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр таван худгийг сэргээн ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Мерси Кор Монгол ОУБ-аас малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2(LTS 2)” төслийг хэрэгжүүлсэн юм.
Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан билээ. Төслийн уралдаанд зөвхөн Ховд аймгийн зорилтот 7 сумаас 8 төслийн санал ирүүлсэнээс хоёр төсөл шалгарсаны нэг нь Гүн өрмийн дарагдсан худгийг сэргээн засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах төсөл юм.
Төсөлд гүн өрөм болон услалтын систем барьж байгуулах талаар туршлага хуримтлуулсан Ховд аймгийн "Эвлэл" компаний төсөл шалгарч Дарви , Алтай, Үенч, Булган сумын нутагт эвдэрч гэмтсэн, дарагдсаны улмаас ашиглах боломжгүй болсонн инженерийн хийцтэй гүн өрмийн 5 худгийг засаж ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн байна.
Төслийн хүрээнд засварлагдсан гүн өрмийн худгийг ашиглалтад хүлээн авахаар “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2” төслийн менежер Б.Энхтуяа, Мерс Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, бүсийн захиргаа санхүүгийн ажилтан Б.Батцэнгэл нар орон нутагт томилолтоор ажиллалаа.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр дээрх сумдын малын бэлчээрийн усан хангамж сайжирч, орон нутгийн малчдад тогтвор суурьшилтай ажиллах, мал сүргээ өсгөж үржүүлэх,амжьжиргаагаа дээшлүүлэхэд чухал үр дүн үзүүлж байна.

А.Бямбасүрэн