Олон улсын хэмжээний сургалт ирээдүйн чадварлаг мэргэжилтэн төрүүлэхэд чухал түлхэц боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Ховд их сургууль, Франц улсын Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төвтэй хамтран “Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг Ховд их сургууль дээр анх удаа зохион байгууллаа.
Арван хоногийн хугацаанд явагдсан тус судалгааны сургалтанд оролцогчид сертификатаа гардан авлаа. Олон улсын судалгааны сургалтанд оролцогчдыг Ховд аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр, сургалт зохион байгуулагчдыг Ховд аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан сургалтын үр дүнгийн талаар харилцан санал солилцож, сургалтанд оролцогч залуу эрдэмтэн судлаачдад сертификат гардуулж, амжилт хүслээ.
Олон улсын хэмжээний тус сургалтыг зохион байгуулсанаар олон улсын нэр хүндтэй эрдэмтэдтэй харилцаа тогтоож, цаашид сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төсөл бичих зэрэг төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Мөн тухайн салбарын багш, оюутнуудыг эдгээр нэр хүндтэй судлаач профессоруудын удирдлага дор магистр, докторын сургалтад хамруулж ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд нэгэн шинэ үүд нээгдэж байгааг зохион байгуулагчид онцлов.

А.Бямбасүрэн