Чандманы эмнэлэг гавьяат эмч Т.Данзанлхагвын нэрэмжит болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг 7-р сарын 20-23-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тус сумын эмнэлгийн түүхэн энэ ойд эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, ажилтнууд урилгаар оролцлоо.
Чандмань сумын Эрүүл мэндийн төвийг энэ түүхт ойн үеэр Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Данзанлхагвын нэрэмжит болгосон байна.
Тэрээр тус эмнэлгээс ажил амьдралынхаа гарааг эхэлж улмаар 54 жил мэргэжлээрээ ажиллахдаа 34 жилийн хөдөлмөрийг сумынхаа эмнэлэгт зориулсан юм. Мөн гурван үеэрээ хүн ардын эрүүл энхийн үйлсэд зүтгэж яваа юм.
Тус суманд 1963 оноос их эмчээр Төрөө, Доржготов, Дорж, Ханджав, Гунгаадорж, Данзанлхагва нар ажиллаж байсан ба Чандмань сумын эмнэлэгт 34 жил тасралтгүй ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн тэвчээр хатуужил гаргаж, эмч хүний үлгэр дууриаллыг үзүүлсэн эмч бол хүний гавъяат эмч Т. Дагзанлхагва юм.

Одоо тус сумын эмнэлэг нь эргэлтийн эмийн сантай, амбулатори, төрөх тасаг, больниц, амрах байр, хүлээн авах, лаборатори ариутгал, угаалга, халдварт гэсэн тасаг нэгжтэй баг бүр бага эмчтэй, 23 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Чандмань сумын эмнэлэг байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдсоноор сургалт явуулах орчин бүрдэж, зүрхний цахилгаан бичлэг биохимийн анализатор ЭХО-н аппарат, бүрэн тоноглогдсон биеийн тамир чийрэгжүүлэлтийн болон лабораторийн өрөө зэргээр хангагдсан орчин үеийн эмнэлэг болон хөгжиж сумандаа лабораторийн шинжилгээ хийдэг болсон байна.
А.Бямбасүрэн