Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Ховд аймгийн Мөст сумыг 20,3 км, Эрдэнэбүрэн сумыг 20 км хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй явж байна.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто замаар холбох барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 2-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч дарга Ш.Батсүх, Мөст сумын Засаг дарга Б.Сугарбат, сумын ИТХ-ын дарга Ч.Болдхүү, авто замын гүйцэтгэгч "China Jiangsu Jianda Construction" компанийн төлөөлөгчийн газрын захирал Ван Тинг, "ICE CITY" ОУ-ын төслийн зөвлөх багийн ахлагч Арам Паркаш нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нээлтийн үеэр "Энэхүү Босоо тэнхлэгийн замтай Ховд аймгийн сумдыг холбох ажилд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон үе үеийн УИХ-ын гишүүд, дарга нар хичээн ажиллаж ирснийг хэлэхэд таатай байна. Цаашид бид бүхэн барьж босгосон авто замаа арчилж, хамгаалах явдал чухал” гэдгийг онцлон хэлэв. Мөст сум авто замтай холбогдсоноор жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, сумын төвийн бүтээн байгуулалтыг сайжруулах, ард иргэд орон сууц барилга байшин өрх ахуй амьдралаа дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.
А.Бямбасүрэн