Залуучуудын асуудлыг шийдэх тогтвортой байгууллага үгүйлэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Залуучууд ба тогтвортой хөгжил” сэдвээр Ховд аймгийн залуучууд нэгдсэн чуулган тус аймгийн ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгуулж байна.
Чуулганд оролцогчдын жендерийн тэнцвэртэй байдлыг хангаж аймгийнхаа 16 сум тус бүрээс 5, Жаргалант сумын 12 баг тус бүрээс 3, залуучуудын зөвлөл, клуб,зохион байгуулагч зэргээс бүрдсэн 150 гаруй залуус оролцлоо.
Тус чуулганыг аймгийн ИТХ,ЗДТГ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газрын дэргэдэх Залуучууд хөгжлийн төв хамтран зохион байгуулж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нээж, нэгдсэн чуулганд урилгаар оролцогч залуучуудад хандаж амжилт хүслээ.
Залуучуудын нэгдсэн чуулган хөтөлбөрийн дагуу Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, хөдөлмөр эрхлэлт, залуучууд ба тогтвортой хөгжил, тэдний эрүүл мэнд өнөөгийн байдал, гэр бүл, хөгжил, бодит оролцоо ба түншлэл зэрэг залуучуудын өмнө тулгамдаж буй сэдвүүдээр холбогдох төр, иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавилаа.
Ховд аймаг нийт 85,3 мянган хүн амтай,үүний 15-34 насны өсвөр үе залуучууд 30,4 мянга буюу 28,7 хувийг эзэлж байна. Гэвч орон нутагт тэдний эрх хамгаалал, хөгжил,төсөв, оролцооны чиглэлээр тогтвортой ажил явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллага байхгүй учир залуучуудын асуудал шийдвэр гаргах түвшинд хүрч, бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал гэж үзэж байна.
Тийм учраас нэгдсэн чуулганд оролцогч залуучууд “Залуучууд бид энх тайвны хүч”,”Залуучууд бид мэдээллийн хүч” нэртэй баг болж, дээрх илтгэлийн сэдэв тус бүртэй уялдуулан салбар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулган залуучуудын эрх ашигтай холбоотой тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, нэгдэн, орон нутгийн түвшний шийдвэр гаргах үйл явцад оролцох, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх бүтцийг бий болгохыг зорьжээ.

А.Бямбасүрэн