Багш нарын шаардлагад аймгийн Засаг дарга албан бичгээр хариу өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Захиргааны өмнө жагсаал хийж буй ЕБС-ийн 200 гаруй багшид Засаг дарга С.Насанбат албан бичгээр шаардлагын хариу өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоол Дархан-Уул аймгийн ЕБС-уудад хэрэгжихгүй байна хэмээн үзэж багш нар энэ сарын 24-ний өдөр жагсаал зохион байгуулан БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, БСУГ-ын дарга Р.Батжаргал нарт тус тус албан шаардлага хүргүүлж хариугаа энэ сарын 28-ны өдөр авахыг мэдэгдсэн юм. Гэвч тэдний албан шаардлагын хариуг товлосон хугацаанд өгөөгүй учир өнөөөдөр багш нар ахин жагсаал зохион байгуулав. Жагсаалд ЕБС-ийн 200 аад багш оролцсон юм. Өмнөх жагсаал Найрамдал талбайд болсон бол энэ удаа тэд Аймгийн Захиргааны байрны өмнө жагслаа. Жагсаалын үеэр багш нарын шаардлагын хариуг аймгийн Засаг дарга С.Насанбат албан бичгээр өгсөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НБХ-ийн дарга Б.Цасчихэр нар аймгийн ҮЭХ-ны дэд дарга Х.Батжаргалд өгөв.
Албан бичигт: Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын 2017 оны үр дүнгийн урамшуулал дутуу олгогдсонтой холбоотой ҮЭХ болон багш нарын төлөөлөл аймгийн удирдлагуудад хандсан. Урамшуулал дутуу олгогдсон шалтгааныг судлан үзэхэд БСШУС-ын сайд бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч болон Аймгийн Засаг даргын хооронд 2017 онд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээгээр ерөнхий боловсролын нийт тусгай зориулалтын шилжүүлэг 18.420,9 сая төгрөөр буюу 2016 онтой харьцуулахад 992.0 төгрөгөөр нэмэгдэж батлагдсан. Нэмэгдлийг эдийн засгийн ангиллаар авч үзвэл өнгөрсөн оноос багш нарын хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны дэмжлэг буюу 5 жилийн тэтгэмжийг 1.447.6 сая төгрөгөөр, үдийн цай, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, бараа үйлчилгээний бусад зардлыг 30.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн боловч багш ажиллагсдын улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 556.0 төгрөгөөр буурсан байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат БСШУС-ын сайд Г.Чулуунбаатартай уулзсан. Уулзалтаар багш ажилтнуудын 2017 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал дутуу олгогдсон шалтгааныг тодруулан, шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн тодотголд тусгуулж нөхөн олгохоор шийдвэрлэлээ" гэжээ.

Ж.Золзаяа