Ховдын 25 сургуулийн 25 ангийн ширээ, сандлыг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-12 13:27:06
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч М.Энхтуулын хүсэлтээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  аймгийн хэмжээний 25 сургуулийн 25 ангийн ширээ сандлыг шинэчилж орон нутагт ажиллах үеэрээ тухайн сургуульд нь хүлээлгэн өглөө.

Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч М.Энхтуулын ангийнхаа ширээ сандлыг шинэчлэх хүсэл, мөрөөдөл болсон захидлын  хариу ийнхүү биелэлээ олж бодит ажил болж чадлаа. Нэг анги дунджаар 30 сурагчтай гэж  тооцоолоход М.Энхтуулын цаана 700 гаруй хүүхдүүд шинэ ширээ сандалтай болж суралцах орчин нөхцөл нь сайжирч байна.

Мөн орон нутгийн үйлдвэрлэл ч дэмжигдэж цөөнгүй хүмүүс ажилтай орлоготой болжээ. УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт орон нутгийнхаа ялангуяа боловсролын салбарыг бүх талаар байнга дэмжин ажиллаж байгаад боловсролын салбарынхан баяртай байна. 
А.Бямбасүрэн
関連ニュース