Цагдаагийн газар сахилга, хариуцлагын зөвлөлгөөн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас сахилга, хариуцлагын зөвлөлгөөнөө энэ сарын 02-ны өдөр зохион байгууллаа. 2017 оны 03 дугаар улирлын сахилга, хариуцлагын байдал, анхаарах асуудал, цаашид тавих зорилтын талаар Захиргааны удирдлагын тасгаас мэдээлэл хийж цагдаагийн газрын 2 дугаар улирлын сахилгын зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг тасаг, албадын дарга нараас нэгтгэн биелэлт үр дүнг тооцож алба хаагчдаас санал хүсэлтийг сонсон, гарч байгаа алдаа дутагдалд үнэлэлт, дүгнэлт өгчээ.
Сахилга ёс зүйг сайжруулах талаар идэвх санаачилга гарган ажилласан хоёр алба хаагчид “Талархал”, удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан дөрвөн алба хаагчид мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна.
Зөвлөлгөөний үеэр Флом олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулан мэргэжлийн сэтгэл зүйч Т.Сувдааг урьж алба хаагчдын сэтгэл зүйн темперамент, ажлын стресс, хувь хүний хөгжлийг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгуулсан нь онцлог байлаа.

Б.Гэрэлт-Од