Унгарт малын эмч мэргэжлээр 20 хүн сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ажиллах үеэрээ Унгар улсад малын эмч мэргэжлээр 20 хүн суралцуулах асуудлыг ярилцжээ.
Энэ талаар “Уур амьсгалын өөрчлөлт” төслийн багийнхантай ярилцаж урьдчилсан байдлаар тохиролцсон байна. Ингэснээр манай аймгаас 20 хүн Бүгд Найрамдах Унгар улсын “Хөдөө аж ахуйн их сургууль”-д дөрвөн жил тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр сурах боломж нээгдэж байна.

Хамгийн гол нь эдгээр хүмүүс нь нутаг орондоо ирээд тус мэргэжлээр үр дүнтэй ажиллах хүсэл эрмэлзлэлтэй, мал аж ахуйн салбарт ажиллах сонирхолтой хүн байх ёстой гэдгийг төслийн зүгээс анхааруулсан байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл аймгийн ЗДТГазарт 11 сарын 25-ыг хүртэл явагдах бөгөөд сум тус бүрээс нэг суралцагч хамруулах юм.
Шалгуур үзүүлэлтийн хувьд ерөнхий боловсрол эзэмшсэн байх бөгөөд англи, орос хэлний аль нэгээр шалгалт өгөх юм.
А.Бямбасүрэн