Малчдын өвлийн бэлтгэл 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-25 12:59:41
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт энэ жил 8000 гаруй малчин өрхийн дөрвөн сая гаруй мал өвөлжинө. Малчид  өөрсдөө өвс, тэжээл бэлтгэх, хашаа хороогоо засварлах, дулаалах, өтөг бууцаа засах ажил одоогийн байдлаар 90 хувьтай байна. Уг ажил 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 100 хувьд хүрнэ гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
Мөн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах  ажил “сайн” гэсэн үнэлгээтэй байгаа юм.  10  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн албан байгууллага, нийтийн орон сууцны халаалт  эхэлсэн.  Зарим  орон сууцны хувьд шугамын засвартай байгаа бөгөөд ирэх сарын 01-ний өдөр  гэхэд дуусч,  100 хувь  жигдрэх боломжтой гэж аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх мэдээллсэн юм.

Энэ оны 8 дугаар сарын 20-ны байдлаар ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 70 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд муу байсан. Энэ зуны байдлаар 5,6,7 дугаар сард хур тунадас бага хэмжээгээр орсны дээр 6 дугаар сарын дундаас хойш, 7 дугаар сард хуурай халуун салхитай, хэт халуун олон хоног үргэлжилсэн нь ургамлын гарцад улам муудахад нөлөөлсөн байна:

Өнгөрсөн зун намар өвсний гарц муутай байснаас өвөлжилт хүндрэх вий гэж  малчид сэрэмжилж, хувийн бэлтгэлээ базааж байгаа хэдий ч нутаг, бэлчээр хүрэлцэхгүй, өөр аймаг сумын нутагт өвөлжих отор нүүдэл хийх гэж байгаа нь санаа зовоож байгаа юм: 
Хөдөө аж ахуйн цаг агаарын тухайд энэ жил тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр 10 дугаар сарын дундаас сүүлч хүртэл, 11 дүгээр сарын эхээр хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.
 
                                                                                                                                                          А.Бямбасүрэн
関連ニュース