"Малчиддаа тусалъя” сайн санааны аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд “Малчиддаа тусалъя” сайн санааны аян зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А\548 тоот захирамж гарч ажлын хэсэг байгуулагдлаа. Энэхүү аян энэ оны 11 дүгээр сарын 1-нээс ирэх 2018 оны хоёрдугаар сарын 1 хүртэл явагдах юм.
Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа ажээ.
Малчдад туслах аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж сэтгэлийн хандив тусламж үзүүлэх юм.
Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэн малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлсэн нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулахаар ажлын хэсэг удирдамж боловсруулж байна.
Малчдад туслах аяны ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулж, сумдын Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч нар аяныг идэвхжүүлж, сар бүр хийсэн ажлын тайлангаа аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэгт ирүүлэх юм.

А.Бямбасүрэн