Халамжийн сангийн 439 сая төгрөгийн өрийг шийдэж өгөхийг Засгийн газраас хүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийн хэмжээнд тулгамдаж буй гурван асуудлыг онцолж нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгаа талаар Засгийн газарт санал тавилаа.
Үүнд Иргэдийн халамжийн мөнгөний санхүүжилт төсвийн орлого биелэхгүй байгаатай холбогдуулан халамжийн сангийн 439 сая төгрөгийн өр бий болоод байгааг шийдвэрлэж өгөх, өнгөрсөн жил гарсан мялзан өвчнийг дарахад гарсан зардлын санхүүжилтийн дутууг гүйцээж олгохыг хүслээ.
Мөн төл малд хийх мялзан өвчний эсрэг вакцинийг нэн даруй нийлүүлэх шаардлагатай байгааг Засгийн газарт уламжиллаа. Саяхан Мянгад суманд төл малд мялзан өвчин илэрч яаралтай арга хэмжээ авсны үндсэн дээр таслан зогсоосон бөгөөд одоо вакциныг орон нутагт нэн даруй нийлүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Монгол Улсын шинэ Засгийн газрын эхний цахим хурал өчигдөр болж энэ оны 10 сарын 26-ны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах тухай, Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай, өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллах тухай, 11 сарын 17, 18-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн семинар болох тухай зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгч, аймгуудын санал хүсэлтийг сонссон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга дээрх саналуудаа уламжиллаа.

А.Бямбасүрэн