Дэлхийн аварга Р.Сайханжаргалын нэрэмжит тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн "Эко" телевиз санаачлан аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн компани, кабелийн телевизийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Ховд аймгийн “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргалд хүндэтгэл үзүүлж, түүний нэрэмжит болгон явуулсан юм.
Тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын идэвх санаачлага, спортын ур чадварыг нь дээшлүүлэх, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх, хамт олны багаар ажиллах чадварыг нь нэмэгдүүлэх, Ховд аймагт зохион байгуулагддаг спортын тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллага төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгууллаа.
Тус тэмцээнд "Ховд", "Эко", Олон ястны, "Жаргалант" телевиз, "Хаан алтай" кабелийн телевиз, "Ховдын мэдээ", "Ховдын толь" сонин, Khovdnews.mn веб сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид, "Ич монгол" хэвлэх үйлдвэрийн ажилтнууд таван багт хуваагдан, сагсан бөмбөг, волейвол, олс таталт гэсэн спортын гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Нийт таван багийн тамирчдын өрсөлдөөний дүнд тэргүүн байранд "Ич монгол" хэвлэх үйлдвэрийн захирал Таеквондагийн Ази тивийн дэлхийн аварга Р.Сайханжаргал ахлагчтай баг хамт олон шалгарсан бол, дэд байранд "Ховд" телевизийн захирал П.Самбалхүндэв ахлагчтай баг хамт олон шалгарлаа.
Р.Сайханжаргал өнгөрсөн 10 сард Хойд Солонгосын Пхеньян хотод зохиогдсон Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, түүний шавь Т.Ариунзаяа алтан медаль хүртэж байсан юм.

А.Бямбасүрэн